Товчхон
               

Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно

               
2022-03-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гуравдугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргажээ.

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, тэтгэвэр, онцгой тохиолдлын тэтгэмж, асаргааны тэтгэмж болон бусад хөнгөлөлт, хүнсний талоныг гуравдугаар сарын 15-нд олгох бол хүүхдийн хуримтлал 100,000 төгрөг, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 17-нд өгөх хуваарьтай байна.

Холбоотой мэдээ