Х.Нямбаатар: Зөрчлийн хуулиар шууд торгодог байдлыг арилгана

               
2022-03-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталж, УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “2017 оны анхны Зөрчлийн тухай хууль нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгүүдийг тасдаж нэгтгэн УИХ-аар хэлэлцүүлж цаг хугацааны хайчинд баригдаж хийсэн хууль. Энэ үед Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд маш сайн судалгааг хийсэн. Бид Зөрчлийн хуулийг зөвхөн торгодог, шийтгэдэг хууль гэдгээр ойлгодог. Төр шалган тусладаг, зөвлөдөг, шууд торгодоггүй байдлаар шинэчилж байгаа” гэв.

Холбоотой мэдээ