Товчхон
               

Шотландын засгийн газар “шулам” гэгдэж хөнөөгдсөн эмэгтэйчүүдээс уучлал гуйв

               
2022-03-09 0

Олон зууны өмнө “шулмын ангуучлал”-ын хохирогч болсон мянга мянган хүнээс албан ёсны уучлалт гуйж байгаагаа Шотландын засгийн газар өчигдөр мэдэгджээ.

Ихэнх хохирогчид нь эмэгтэйчүүд байсан тул олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр ийнхүү мэдэгдсэн гэнэ. 1563 онд батлагдсан “Witchcraft Act” хуулийн хүрээнд 4,000 гаруй хүнийг шүүснээс ихэнх нь цаазлуулж байжээ.

Шотландын тэргүүн сайд Никола Старжен “Хохирсон хүмүүс нь үнэндээ шулам биш, ердийн хүмүүс, ихэнх нь эмэгтэйчүүд байсан. Тухайн үед эмэгтэйчүүд шүүхийн өмнө гэрч болох эрхгүй байсан тул ядуу, хүчин мөхөс, эсвэл зүгээр л эмэгтэй хүн байсныхаа төлөө цаазлуулж байв” гэжээ.

Түүхийн баримтаас үзвэл 1479 онд Шотландад анхны “шулам”-ыг шүүж, цаазалж байсан аж. Энэ явдал 1727 он хүртэл үргэлжлэхдээ хамгийн цөөндөө 2,500 гаруй хүнийг цаазалсан байна. Тухайн үед Европ даяар ийм үзэгдэл түгээмэл байсан ч Шотландын хүн амд оногдох хохирогчийн тоо Европын дунджаас тав дахин өндөр байсан гэдэг.

Холбоотой мэдээ