
Зургийн эх сурвалж: MPA
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн бүс нутгийн талаар хэлэлцжээ. Энэ талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрбээр “Хөшигийн хөндийд шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан, төлөвлөж байгаа. Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг барих шийдвэр гарган барьж байсан. Сүүлийн 30 жилд энэ мэт том хэмжээний хот төлөвлөлт хийгдэж чадаагүй явсан.
Хөшигийн хөндийн газар хөдлөлтийн тэсвэрийг 8 баллаар тогтоосон. 150,000 хүнтэй хот байгуулахаар төлөвлөж байна. Төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттайгаар Хөшигийн хөндий рүү гаргахаар төлөвлөсөн” гэв.

0 cэтгэгдэлтэй