
Орос Украины байдал хурцадмал байгаа энэ үед 11 настай украин хүү 1200 км ганцаараа алхаж, эсэн мэнд Словак улсын хил дээр иржээ. Хассан хүү хоёр жижиг цүнх болон пасспортоо биедээ авч явсан байна.
Хилийн албаныхан түүнийг хооллож ундлаад, гар дээр нь бичсэн дугаар луу холбогдож, Словакийн нийслэл Братислава дахь төрөл төрөгсөдтэй нь уулзуулжээ. Хассаны ээжтэй албаныхан холбогдож нөхцөл байдлыг тодруулахад, хэвтрийн дэглэмд байдаг өвчтэй ээжийгээ орхиод зугтааж чадахгүй тул хүүгээ ганцааранг нь явуулсан гэх тайлбарыг өгчээ. Тэдний гэрээс холгүйхэн байдаг цахилгаан станцын ойролцоо буун дуу тасралтгүй гарч байсан тул айхдаа энэхүү шийдвэрийг гаргасан гэнэ. Запорожжиа дахь атомын цахилгаан станц нь Европ дахь хамгийн том станц юм. Ерөнхийлөгч Володимир Зеленский 1986 онд Чернобылийн гамшгаас хамаагүй том хэмжээний сүйрэлд хүргэж болзошгүй гэж анхааруулсан халдлагын дараа өнгөрсөн амралтын өдөр Оросын арми үүнийг булаан авсан юм. Хассан бол Украин дахь Оросын дайнаас дүрвэсэн хоёр сая гаруй хүний нэг юм.

Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй