
Энэ сарын эхээр Хятадын видео стриминг үйлчилгээгээр Өмнөд Солонгосын дахин гурван цуврал гарч эхэлсэн тухай тус киноны продакшнаас мэдээлсэн байна.
Хятадын зүгээс олон жил Өмнөд Солонгос цувралуудыг гаргахгүй байх бодлого баримталдаг байсан нь арай нээлттэй болж байгаагын илрэл хэмээн үзэх хүмүүс ч байгаа юм.
Солонгос дахь БНХАУ-ын Элчин сайдын яам болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр ” Queen Inhyun’s Man” (2012) болон “Oh Hae-young Again” (2016) зэрэг бүтээлүүд Хятадын цувралуудтай дүйцэхүйц “Bilibili” дээр цацагдах боломжтой болжээ.
Түүнчлэн ” Wise Prison Life” (2017) болон 2017 онд гарсан “Saimdang: Memoir of Colors” уран зөгнөлт романс, 2018 онд ” Something in the Rain” гэх мэт цувралууд гарч эхэлснээр Хятадад гарсан Өмнөд Солонгосын олон ангит киноны тоо тав болж нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Yonhap news

0 cэтгэгдэлтэй