Товчхон
               

“Санхүүгийн мөрдлөг” сургалтыг зохион байгуулж байна

               
2022-03-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)”-тай хамтарсан “Санхүүгийн мөрдлөг” сургалтыг АТГ, ЦЕГ, УЕПГ-ын мөрдөгч, прокурор, шинжээчдийг хамруулан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн.

“Санхүүгийн мөрдлөг” сургалтын хүрээнд улс төрийн авлига болон үндэстэн дамнасан шинжтэй мөнгө угаасан үйлдлийн бодит кэйс дээр ажиллаж албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бөгөөд сургалтыг тус чиглэлээр өндөр мэргэшилтэй гадаад улсын шинжээч, мэргэжилтэн нар зааж, туршлага солилцож байна.

Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR) нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн тавдугаар бүлэг болох хулгайлагдсан хөрөнгийг буцаах ажиллагааны хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын эрх бүхий албан хаагчдад сургалт хийж, техникийн туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Холбоотой мэдээ