
Английн өмнөд хэсэгт байрлах Хертфордшир мужид 61 настай ээжийгээ санаатайгаар хутгалж хөнөөсөн хэрэгтэн өөрийнх нь бодол санааг Владимир Путин хулгайлсан хэмээн мэдүүлжээ.
Өдгөө 31 настай Чарльз Дирден гэх эр 2021 оны зургадугаар сард өөрийн төрсөн эхийг санаатайгаар удаа дараа хутгалж хөнөөсөн бөгөөд чимээ шуугианаар хөршүүд нь цагдаад мэдэгдсэнээр хэрэг ил болсон байна. Тэрбээр өмнө нь ч ээж рүүгээ дайрах оролдлого хийгээд баригдаж байсан ч түүний ээж хатагтай Дирден хүүгийнхээ шөрмөсийг татсантай холбоотойгоор өөрийгөө ийм байдалд орсон хэмээн өмгөөлжээ.
Шүүгчийн хэлснээр дөрвөн сэтгэцийн эмч Диарденыг хүний амь хөнөөх үедээ маш хүчтэй сэтгэцийн эмгэгтэй байсныг тогтоожээ. Хэргийн дуудлагаар гэрт нь ирсэн цагдаагийн ажилтнууд Дирденийг хувцасгүй шалдан, нохойныхоо хоолойг боомилж байх үед баривчилсан байна. Харин хохирогч хэдийн амиа алдсан байдалтай шалан дээрээ хэвтэж байсан гэнэ. Түүнээс холгүй хэргийн багаж болон гал тогооны хутга олджээ. Мөн гэрийн хэд хэдэн тавилга эвдэрсэн байсан аж.
Сэтгэцийн эмч нарт ярилцлага өгөхдөө Дирден, Эмээгийнхээ сүнсийг эхээсээ “сугалах” гэж оролдлого хийсэн бөгөөд гэр бүл нь хараагдсан гэжээ. Тэрээр мөн өөрийгөө Есүс Христ, Харри Поттер гэж бодсон бөгөөд Владимир Путин түүний бодлыг хулгайлж байгаа тухай шүүхэд мэдэгджээ. Шүүгч Майкл Кей Кэй үүнийг “аймшигтай, эмгэнэлтэй хэрэг” хэмээн тодорхойлоод, Дирденийг олон нийтэд эрсдэлтэй гэж үзсэн тул Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хорих ялаар эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй