Нойр булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэхэд ямар шинжилгээ тустай вэ?

               
2022-03-09 0

Өтгөний шинжилгээ нь нойр булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэхэд тустай гэж судлаачид үзэж байна.

Нийт 136 сайн дурынхныг оролцуулсан судалгааны үр дүнд ийм дүгнэлтийг хийсэн гэнэ. Нойр булчирхайн хорт хавдар нь эхний үе шатанд шинж тэмдэг илэрдэггүй. Иймд хүндэрсэн үед нь эмчлэх улам хүндрэлтэй байдаг гэсэн үг юм. Хорт хавдар томрох тусам ходоодны хямрал, гэдэсний үйл ажиллагааны хэв маяг өөрчлөгдөх, гэдэс, нурууны өвдөлт гэх мэт тодорхой бус шинж тэмдэг илэрдэг байна.

Зарим үед оношлогдохоосоо өмнө эмчтэйгээ хэд хэдэн удаа уулзаж шинжилгээ өгөх хэрэг гардаг байна. Испанийн судалгааны баг хоёр эмнэлгийн өвчтөнүүдийг хамруулан судалгаа хийжээ. Судлаачид бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа байгаа эсэхийг мэдэхийн тулд сайн дурын ажилтнуудаас цэр, өтгөний дээж цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. Цэрнээс хэвийн бус зүйл ажиглагдаагүй боловч ялгадас нь нойр булчирхайн хорт хавдрыг оношлоход тустай байж болохуйц ялгаатай байгааг харуулжээ. Энэ нь гэдэсний бактери, мөөгөнцөр болон бусад микробын өвөрмөц хэв маяг эсвэл геномын дүр төрхөөс шалтгаалсан байж магадгүй гэнэ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ