
Калифорнид сураггүй алга болж жүжиглэсэн эмэгтэйг олохын тулд зарцуулсан мөнгөө иргэд шүүхээс нэхэмжилсэн тохиолдол гарчээ.
Шерри Папини гэх эмэгтэй 2016 онд хоёр хүүхдээ нөхөртэйгөө үлдээгээд ор сураггүй алга болсон хэрэг гарсан байна. Үүний дагуу цагдаагийн албаныхан эрлийн баг гаргаж хэдэн сар хайсны эцэст үр дүн өгөөгүй тул энгийн иргэд ч түүнийг олоход тусалж, хандив өгч эхэлсэн байна. Алга болсон гэгдээд буй Папиниг гуравдугаар сарын эхээр баривчилжээ. Тэрбээр эхэндээ өөрийгөө хоёр Испани эмэгтэйд барьцаалуулж баг зүүж, гэрээсээ холгүй хаягдсан байшинд хананы төмөрнөөс гинжлүүлсэн хэмээн мэдүүлж байжээ. Гэвч нарийвчилсан мөрдлөгийн явцад түүнийг хуучин найз залуутайгаа хэсэг хугацаанд амьдарсан болохыг илрүүлсэн байна.
Шүүхээс түүний хэргийг харгалзан үзээд 120 мянган долларын торгуулийг төлж барагдуулсан тохиолдолд тэнсэн харгалзах ялаар суллах боломжтой гэх шийдвэр гаргасан байна. Гэвч түүний эрлийн ажилд тусалж, хэвлэх материал зурагт хуудас гаргах, хандив өгөх зэргээр хохирсон иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Албаны хүмүүсийн урьдчилан гаргасан тоогоор бол нийт 230 мянган ам. долларын хохиорол иргэд болон цагдаагийн байгууллагад учирсан гэнэ.
Мужийн цагдаагийн ажилтны мэдээлснээр, хүнд ноцтой хүн амины хэрэг болон хүний хулгайн хэргүүд гарч буй энэхүү цаг үед Шерри Папини гэх эмэгтэй зөвхөн өөрийн олох ашгийн төлөө ийм эмгэнэлт явдал зохиосонд нь харамсаж байгаагаа хэлжээ.
Түүнийг сураггүй болсны дараагаар “GoFundMe” гэх компанит ажил өрнөсөн бөгөөд тэнд цугларсан 30 мянган долларыг гэр бүлийнхэн нь зээлийн картныхаа өрийг төлөхөд зарцуулсан бол үлдсэн мөнгийг ч бас хувьдаа зарцуулж байсныг илрүүлсэн байна. Харин Папинигийн өмгөөлөгч эмэгтэйг хүүхдүүдийнх нь нүдэн дээр баривлан авч явсныг буруутган зарга үүсгэсэн байна.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй