
Говь-Алтай аймагт “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд эмэгтэйчүүдийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн ИТХ, Соёл, урлагийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төв, Алтай орон сууцны корпораци ААТҮГ, АШУҮИС-ын харьяа ГАА-ийн АШУҮИС, Алтайн усан спорт, чийрэгжүүлэлтийн газар, Цагдаагийн газар хамтран Жендер ба эмэгтэйчүүдийн оролцоо, Гэр бүлийн хүмүүжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, Угийн бичиг хөтлөхийн ач тус, Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 18 сум, 2 тосгоны 300 эмэгтэй төлөөлөгч оролцож, байр сууриа илэрхийлэн цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн юм.


0 cэтгэгдэлтэй