Говь-Сүмбэр аймагт “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” арга хэмжээ зохион байгууллаа

               
2022-02-28 0

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07:00 цагаас “Өглөөний уулзалт”-д Аймгийн удирдлагуудаас эрүүл мэндийн салбарт ажиллаж буй залуу эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг урьж уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтаар аймгийн Засаг дарга Г.Батзам аймаг, орон нутгаас эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, салбарын хөгжлийн асуудлаар санал солилцов. Залуу эмч нараас гарсан шинэ санал санаачлагыг аймаг орон нутгийн удирдлагууд дэмжиж, шийдвэрлэхээр боллоо. Цаашид “Өглөөний уулзалт”-д салбар салбарын төлөөллийг оролцуулан санал бодлыг солилцохоор төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ