
2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргаас төрийн байгууллагын дарга нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгуулах ажиллагаа боллоо. Тус ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батзам байгууллагын дарга нарт орон нутаг дахь төрийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаагаа уялдуулах, орон нутагт хууль, тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй, авилга, ашиг сонирхлоос ангид, ил тод, хурдан шуурхай чанартай хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.Хамтран ажиллах гэрээ нь аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр хуулиар олгосон чиг үүрэг, бодлогын зорилт, стратегийг хэрэгжүүлэх, 2022 онд хамтын ажиллагаагаа сайжруулах, бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийн үр дүн, үр нөлөөг сайжруулах зорилготой юм.

0 cэтгэгдэлтэй