
МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан төл”-ийн эзэн шагнал 1976 оноос эхтэй аж. Тухайн үед Монголын радиогийн ХАА-н редакцын дарга н.Цэвэлмаа, СГЗ, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож байжээ. Өнгөрсөн хугацаанд “Алтан төлийн эзэн” шагнал маш цөөхөн малчинд очсон нь уг шагналыг шалгуур өндөртэйг харуулж байна. Нийт улсын хэмжээнд 1000 шахам малчин айлын хойморт байх “Алтан төл”-ийн эзэн шагналаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р багийн малчин Бадамсамбуугийн Бадамцэрэн, Сүмбэр сумын 4-р сумын малчин Лхагвын Эрдэнэтогтох, Шивээговь сумын 2-р багийн малчин Батсүхийн Отгонбаатар, Баянтал сумын 2-р багийн малчин Адъяагийн Замзаах нар шагнагдлаа.“Алтан төлийн эзэн” шагналыг сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангахад хувь нэмэр оруулсан байдал, малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэн байдал, малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байдал, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малгүй өрх, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан ХХААХҮЯ-ны санал болгосноор тодруулдаг бөгөөд Монголын радио 44 дахь жилдээ зохион байгуулж байна.

0 cэтгэгдэлтэй