
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Сөрөг хүчний удирдагч Юн Сук Ёол ерөнхийлөгчийн сонгуульд тун ойрхон ялалт байгуулав. Тэрбээр Хойд Солонгосын эсрэг илүү сөргөлдөөнтэй байр суурьтай байж, АНУ-тай илүү хүчтэй холбоо тогтоохыг уриаллаа.
Саналын 98 хувийг тоолох үед сөрөг хүчний удирдагч Юн Сук Ёол 263,000 санал буюу 0.8 хувийн саналаар тэргүүлж буй нь олон нийтэд зарлагдсан ба энэ үеэр сонгуулийн дүн гарсан юм. Энэ удаагийн сонгууль Өмнөд Солонгос 1987 онд чөлөөт ерөнхийлөгчийн сонгууль явуулж эхэлснээс хойшхи хамгийн ширүүн өрсөлдөөн байв.
Одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа нь тавдугаар сард дуусах юм.
Эрх баригч намаас нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулж чадаагүй шалтгааныг өсөн нэмэгдэж буй орон сууцны үнийг тогтворжуулж чадаагүй зэргээр буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: Nytimes

0 cэтгэгдэлтэй