Дархан сумын малчин багийн иргэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо

               
2022-02-22 0

2011 онд байгуулагдсан Дархан сумын Малчин багт өнөөдрийн байдлаар 570 өрхийн 2000 орчим иргэн оршин сууж байна. Тус багийн иргэд төрийн анхан шатны үйлчилгээг авахын тулд Дархан сумын төв рүү орох шаардлагатай байсан.

Харин энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багийн хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулжээ. Гэвч барилгын зарим хэсгийг дахин засварлаж өнөөдөр Багийн хөгжлийн төв ашиглалтад орлоо.

Ингэснээр иргэд Малчин багийн Хөтөл хорооллын 20-25 дугаар гудамжны харалдаа байрлах Багийн хөгжлийн төвөөсөө төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.

Өнөөдөр /2022.02.22/ Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох удирдлагууд тус багийн төвийн байртай танилцаж, цаашид хийгдэх ажлын талаар санал солилцлоо.

Ташрамд дурдахад: Малчин багийн хөгжлийн төвийн байрны дэргэд халуун усны газар ашиглалтад оржээ. Тус халуун усны газраар том хүн-3000 төгрөг, хүүхэд-2000-1000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой. Нэг дор 8 хүнд зэрэг үйлчилнэ. 

Холбоотой мэдээ