
Зургийн эх сурвалж: MPA
Агаарын тээврээр зөөвөрлөсөн ачаа энэ оны нэгдүгээр сард 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.5 (4.9 дахин) тонноор нэмэгдлээ.
Агаарын тээврээр зорчигчид дээрх сард 41 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.8 (5.7 дахин) мянган хүнээр ихэсжээ. Агаарын тээврээр зорчигчид өмнөх сарынхаас 6.4 (18.6 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Пукет, Истанбул чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Агаарын тээврээр олон улсад зорчигч мөн сард 19.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.7 (13.8 дахин) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Сөүл, Истанбул, Пукет чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 1 дүгээр сард 45 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 (5.7 дахин) тэрбум, өмнөх сарынхаас 11.4 (33.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

0 cэтгэгдэлтэй