Дархан-Уул аймгийн Засаг дарга бараат хогийн цэгт ажиллав

               
2022-02-22 0

Дархан-Уул аймагт хогний менежментийг сайжруулах төслүүд үе шаттайгаар хэрэгжиж байна. Үүний нэг нь өнгөрсөн жил хийгдсэн бараат хогийн цэгийг дарж булшлах ажил юм. Хэдийгээр хогийн цэгийг дарж булшлах ажлууд үр дүнтэй байсан ч шинээр хаягдаж буй хогноос шалтгаалан утаа гарч иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байна.

Тиймээс өнөөдөр /2022.02.22/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, НААҮГ-ын дарга З.Эрдэнэбат, ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун нар бараат хогийн цэгт ажиллаж хог шатахгүй байх гарцыг судаллаа.

Дулааны улиралд НААҮГ-ын холбогдох албан хаагчид өдөр бүр шинээр үүссэн хог хаягдлыг түрж булшлах ажлыг гүйцэтгэдэг бол харин хүйтний улиралд техник тоног төхөөрөмжийн саатлаас шалтгаалан сардаа нэг удаа шинээр бий болсон хогийг түрэх болжээ.

Ингэснээр өнөөдрийн та бүхний харж байгаа хог шатаж агаар орчныг бохирдуулж байгаа юм.

Тиймээс эхний хагас жилдээ багтаан НААҮГ-аас ирүүлсэн саналын дагуу техник тоног төхөөрөмжийг сайжруулахаар боллоо. Мөн хог шатаах бага оврын зуухыг ашиглалтад оруулахад шаардагдах бүх асуудлыг холбогдох байгууллагууд хариуцан ажиллах үүргийг авсан юм.

Харин НААҮГ нь бараат хогийн цэгт дахин утаа гарахгүй байх тал дээр анхаарч иргэдийн ая тухтай, цэвэр агаарт амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хүлээлээ.

Холбоотой мэдээ