
Иргэдийн гомдлын мөрөөр Дархан-Уул аймгийн Шуурхай штаб аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй эмийн санд судалгаа хийж шаардлагатай байгаа тарилгын шингэний хэрэгцээг тодорхойлжээ.
Зарим эмийн санд тарилгын шингэн тасарсан учраас Мөнхийн тун компанийн бөөний төвийг орон нутагтаа нээж үйлдвэрлэлээс нь шууд татан авах боломжийг бүрдүүллээ. Өнөөдөр татан авалт хийгдэх юм байна.
Ингэснээр тус бөөний төвөөс орон нутгийн эмийн сангууд тарилгын шингэнийхээ нөөцийг бүрдүүлэх боломжтой болно.
Тарилгын шингэнийг дотооддоо үйлдвэрлэдэг ч сав баглаа боодол нь гадаадаас орж ирдэг байна.

0 cэтгэгдэлтэй