
Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна.
Дарханчууд хамтдаа 2032 он хүртэл 20 сая мод тарина. Ажлын хэсэг аймгийн хэмжээнд ногоон байгууламжийн нэгдсэн тооллого зохион байгуулж үр дүнг мэдээллийн санд оруулах, модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дархан сумын 9,10 дугаар багийн авто замын дагуу мод тарьж ургуулах, нийтийн зориулалттай орон сууцны урд талбайд ногоон байгууламжийг хамгаалсан хашаа хайс хийх, Сууц өмчлөгчдийн холбоодын эзэмшлийн талбайд мод тарих зүлэгжүүлэх, Аж ахуйн нэгж байгууллагуудын орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан хүнс” ХК-ийн арын толгой орчим улсын чанартай авто зам дагуу ойн зурвас байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Төрөөс мод тарих байршил, усалгаа, хашаажуулалтыг хариуцах бол иргэн, Аж ахуйн нэгж байгууллагууд жилд тус бүр 1 сая модыг тарьж арчлалт хамгаалалтыг хийх юм.

0 cэтгэгдэлтэй