Дорноговь аймагт “ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫН ТАЛААР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

               
2022-02-22 0

Хоршооны тухай хуулийн дагуу Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчилсөнтэй холбогдуулан “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын Хоршоологчдын холбоо, Аймгийн Засаг даргын Тамгын газар, 14 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг дарга нар, Төрийн сангийн мэргэжилтэн, Хүнс, хөдөө аж ахуйн тасгийн Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, Хоршоодын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ