Дорноговь аймагт “ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

               
2022-03-04 0

“ЭКО БИЗНЕС-ЭКО АЖЛЫН БАЙР” УРИАН ДОР “ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ” СЭДЭВТ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Дорноговь аймгийн хэмжээнд жил бүр 140 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 17 мянган тонн нь барилгын, 380 тонн нь аюултай хог хаягдал, 53.1 тонн нь эмнэлгийн хог хаягдал байгаа бөгөөд нийт ахуйн хог хаягдлын 50 хувь нь дахин боловсруулах бүрэн боломжтой юм.

Тус зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал зөвлөгөөний үр дүнд хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаа хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, үүнийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаа ярилцаж, тодорхойлох, бусад улс, орон нутагт хэрэгжиж буй туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэх шинэ санааг олно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо. 

Мөн үеэр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дугаарт /нутаг дэвсгэртээ ажиллах байгаль орчны улсын ахлах болон улсын байцаагчийг энэ хуульд заасны дагуу ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах; / гэж заасны дагуу байгаль орчны цахим мэдээллийн санг байгуулах, байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд зориулж 14 сумдын байгаль орчны байцаагч нарт смарт программтай утас, дүрэмт хувцсыг олголоо Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, холбогдох чиглэлийн мэргэжилтнүүд, энэ чиглэлийн мэргэжлийн зочин илтгэгч нар, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 170 гаруй хүмүүс оролцож байна.

Холбоотой мэдээ