ӨНӨӨДӨР: ТЕГ-т саатуулагдаж байгаа Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

               
2022-03-10 0
Зургийн эх сурвалж: MPA

Соёлын төв өргөөнд

09:00 цагт Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулган эхэлнэ. Чуулганаар үндэсний хэмжээнд газар тариалангийн салбарын асуудлыг олон талаас нь хэлэлцэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газарт

09:00 цагт “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлгийн “Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

09:00 цагт “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх” хэлэлцүүлэг болно.

БШУЯ-ны 401 тоотод

10:00 цагт БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

10:00 цагт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

Офицеруудын ордонд

11:00 цагт Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын босгон дээр зохиолч Дэвид Килкүллэний Нүүдэл суудал номын нээлт болно.

Ардчиллын өргөө /Шонхор Тауэр/ 5 давхарт

11:00 цагт АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу нар АН-ын ээлжит бус XIII их хурлаас гарсан шийдвэр болон Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт ТЕГ-т саатуулагдаж байгаа Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагт Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар сэдвээр “Тээвэрчдийн нэгдсэн зөв­­лөл”-өөс мэдээлэл хийнэ.

ХСҮТ-д

12:00 цагт  “Чанарын менежментийн тогтолцоо – шаардлага ISO9001:2015” стандартын баталгаажуулалтын гэрчилгээ хүлээн авах ёслол болно.

Цахимаар шууд дамжуулна

14:00 цагт ХӨСҮТ-өөс Сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвээр мэдээлэл өгнө.

Корпорэйт зочид буудалд

18:00 цагт “Хохирогч” олон ангит киноны улаан хивсний ёслол болно.

Холбоотой мэдээ