NBA: Жэйсон Тэйтум дахин мэдэгдэл хийж Бостон улирлын 40 дэх хожлоо авлаа

               
2022-03-10 0

Бостон Селтикс Шарлотт Хорнетс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийн 115:101 харьцаагаар Бостон хожлоо.

Сүүлийн үед гайхалтай тоглож буй Селтиксийн багийн лидер Жэйсон Тэйтум өнөөдөр 44 оноо авч багаа манлайлсан бол түүнээс гадна таван тоглогч 10-аас дээш оноо авч хожилд хувь нэмрээ оруулжээ. Бостон одоогийн байдлаар 40:27 харьцаатайгаар бүсийнхээ тавдугаар байранд бичигдэж байна.

Харин Хорнетс сүүлийн 10 тоглолтын долоод хожигдоод буй юм. Өнөөдрийн тоглолтод П.Ж Вашингтон, Майл Брижс нар тус тус 17 оноо авснаар багаасаа хамгийн өндөр оноо авсан тоглогчид болов.

Холбоотой мэдээ