
Зургийн эх сурвалж: MPA
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 120 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 70 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 50 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нэг нас баралт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 296
- Хүндэвтэр – 713
- Хүнд – 133
- Маш хүнд – 12 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4290 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1154 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй