Товчхон
               

Дорнод аймаг сар шинийн баярыг тохиолдуулан 65 ахмадад хүндэтгэл үзүүлнэ

               
2022-02-01 0

Билгийн тооллын Арван долоодугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилийн Сар шинийн баярт зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн 90-ээс дээш настай нийт 65 ахмадуудад хүндэтгэл үзүүлж, аймгийн Засаг даргын мэндчилгээ, гарын бэлгийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Ковид цар тахалтай холбоотойгоор ахмадуудад эрсдэл үүсгэхээс сэргийлж, гарын бэлгийг хамт амьдардаг үр хүүхэд, гэр бүлийн гишүүдээр нь дамжуулан хүргэх юм.

Дорнод аймгийн харъяалалтай нийт 8745 ахмад настан байгаагийн 3694 нь хөдөө сумдад, 5051 нь аймгийн төв Хэрлэн суманд амьдарч байна.

Эдгээрийн 65 нь 90 ба түүнээс дээш настай бөгөөд 13 нь эрэгтэй, 52 нь эмэгтэй.

Хамгийн өндөр настай нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн ахмад настан Н.Ямпил гуай өдгөө 102 насыг зооглоод байгаа юм.

Хөдөө сумдын харъяалалтай 90-ээс дээш настай 21 ахмадаас Цагаан-Овоо сумын харъяат 4, Баянтүмэн, Баян-Уул, Дашбалбар, Халхгол сумын харъяат тус бүр 3, Сэргэлэн сумын харъяат 2, Гурванзагал, Матад, Чойбалсан сумын харъяат тус бүр 1 ахмад настан, мөн аймгийн төв Хэрлэн сумын харъяат 44 ахмад настан тус тус амьдарч байна.

Насны байдлаар нь үзвэл 90 настай 16, 91 настай 14, 92 настай 7, 93 настай 3, 94 настай 11, 95 настай 5, 96 настай 4, 97 настай 2, 98 настай 2, 100-аас дээш настай 1 ахмад настан байна.

Аймаг, орон нутгийн зүгээс ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйл ажиллагаанд зөвлөн туслах зэрэг чиглэлээр 2014 оноос эхлэн аймгийн ИТХ-ын тогтоолоор “Ахмадын ачлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба, энэ онд 14 сумын ахмадын хороо, Хэрлэн сумын 11 багийн ахмадын зөвлөлд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

Холбоотой мэдээ