Г.Баасан: Иргэн Ч.Мөнхбаярын саатуулсан нь захиалгат хэлмэгдүүлэлт

               
2022-03-10 0
Зургийн эх сурвалж: MPA

ТЕГ-т саатуулагдаад буй иргэн Ч.Мөнхбаярын хэрэгтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэгт Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамрагддаг. Иргэн Ч.Мөнхбаяр нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, Монгол бичиг, хэл соёлоо хамгаалах үзэл санааны төлөө дуу хоолойгоо илэрхийлдгийг бүх хүн мэднэ. Нотлох баримт нь хангалттай бус байхад иргэнээ тагнуул гэж нийгэмд цацаж байгаа нь захиалгат хэлмэгдүүлэлт гэж хэлэхэд хүргэж байна.

Ч.Мөнхбаяр нь гадны тагнуул гэдгээ огт мэдээгүй ч яллагдагчаар татагдаж байгаа нь ганц түүнд тохиолдож буй асуудал биш юм. Түүнийг 200 сая төгрөг авсан гэж ор үндэсгүй гүтгэсэн. Иймд Ч.Мөнхбаярын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ТЕГ, УЕПГ-т хүсэлтээ хүргүүлсэн” гэлээ.

Холбоотой мэдээ