Товчхон
               

“ДУНДГОВЬД ТӨВЛӨРЦГӨӨЕ”аялал жуулчлаын форум үргэлжиж байна

               
2022-03-06 0

Дундговь аймгийн Мандалговь хотноо “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум болж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Форумын үеэр Дундговь аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, бодлого төлөвлөлт, аялал жуулчлалын нөөц боломж, төсөл хөтөлбөр, эвент арга хэмжээний төлөвлөлт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нөөц, боломжийн талаар танилцууллаа.
Мөн аялал жуулчлалын цахим шилжилт, үйлчилгээний байгууллагын дижиталчлал, платформ хөгжүүлэлт, Монголын аялал жуулчлалын салбарын чиг хандлага, говийн бүсийн аялал жуулчлалын бодлого, төлөвлөлт, аялал жуулчлалын эвентийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломж, орон нутгийн аялал жуулчлалын хөгжил, бодлого төлөвлөлтөд анхаарах асуудал зэрэг сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбоо, аж ахуйн нэгжүүдийн мэргэжилтнүүд илтгэлүүдийг тавьж байгаа юм.
Өнөөдөр оролцогчид багт хуваагдан “Дундговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөө”-ний төсөлд оруулах саналыг хэлэлцэнэ. Түүнчлэн зочид, оролцогчид “Дундговьд үйлдвэрлэв” худалдааны төвийн нээлтэд оролцож, экспод оролцож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг үзэж, сонирхох аж.

Холбоотой мэдээ