Товчхон
               

“ДУНДГОВЬД ТӨВЛӨРЦГӨӨЕ” аялал жуулчлалын анхдугаар форум эхэллээ

               
2022-03-05 0

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж, шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид , үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум өнөөдөр нээлтээ хийлээ.


Форумыг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг мэндчилгээ дэвшүүллээ. Тус форумд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцож байна.


Мөн форумын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар Дундговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Холбоотой мэдээ