
Бүжгийн спортын холбооны Завхан аймаг дахь салбарын санаачилгаар Аймгийн Засаг даргын “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газар, Бүжгийн спортын холбоо, “Amka dance” сургалтын төв хамтран төрийн албан хаагчдын нэгдсэн биелгээ флаш мобыг төв талбайд зохион байгуулж 350 гаруй хүн оролцлоо.
Үйл ажиллагааг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн, Бүжгийн спортын холбооны Завхан аймаг дахь салбарыг төлөөлж Л.Долгорсүрэн нар үг хэллээ. Бүжгийг “Amka dance” сургалтын төвөөс сар гаруйн хугацаанд зохион байгуулж бэлтгэсэн байна. Мөн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд 2022 оны 3 сарын 8-ны өдрөөс 4 сарын 15-ны өдөр хүртэл бий биелгээ болон шугаман бүжгийн төрлөөр уралдаан зарлалаа.
Тус уралдаанд оролцох байгууллагуудын бичлэгийг 4 сарын 15-ны өдөр хүртэл “Amka dance” сургалтын төвд хүлээн авч шилдгүүдийг тодруулна.

0 cэтгэгдэлтэй