Товчхон
               

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт 26 га талбайд мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөжээ

               
2022-02-26 0

  Орхон аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэн батлагдсан “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мод үржүүлгийн газрын зориулалтаар тусгагдсан төлөвлөлтийн талаар мэдээлэл танилцуулагдлаа.      

Мод үржүүлгийн зориулалттай газруудыг үр дүнтэй, оновчтой хуваарилан ашиглах нь “НОГООН ЭРДЭНЭТ” болох ажилд чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Цолмон онцоллоо. 2022 онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын тогтоолоор Баян-Өндөр сумын нутагт 26 га талбайд мод үржүүлгийн газар, 2 га талбайд хүлэмж, Жаргалант сумын нутагт 7 га талбайд мод үржүүлгийн газар шинээр байгуулахаар тогтжээ.      

Манай аймгийн газар нутгийн нийт хэмжээ 84400га ба үүний 19% буюу 15893,1га нь ойн сан бүхий газар,  55% буюу 46228,28га нь хөдөө аж ахуйн газар,  25% буюу 20704,05га нь хот, тосгон бусад суурины газар,  үлдсэн 1% нь бусад ангиллын газрууд байдаг байна.  

    Монгол улсын хэмжээнд хамгийн бага газар нутагтай аймаг учир мод тарих, мод үржүүлэг байгуулах газрыг төлөвлөхдөө хот байгуулалтын бусад төлөвлөлтийн шийдлүүдтэй зөрчилдөхгүй харилцан уялдуулах шаардлагатай.     Түүнчлэн мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байх, цахилгаан хангамжид холбогдох боломжтой байх, тээвэрлэхэд байршлын хувьд хүндрэлгүй байх зэрэг хүчин зүйлсийг харгалзаж төлөвлөх шаардлага тавигджээ. 

Холбоотой мэдээ