Товчхон
               

“Орон сууцжуулах хөтөлбөрт бага цалинтай ажилтнуудыг хамруулахад анхаарч ажиллана”

               
2022-03-10 0

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй /2022.03.10/ уулзаж, иргэдийн эрүүл, аюулгүй ажлын байр, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд XXIII их хурлаас хөгжлийн зорилтоо Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулснаа дуулгаад, Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудад хамаарагдах хуульд өөрчлөлт хийх, Халамжаас хөдөлмөрт шилжихдээ дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын шинэчлэл, Засгийн газрын орон сууцны хөтөлбөрт боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ажилтнуудыг түлхүү хамруулах, Зээлийн хүүг 1 оронтой тоонд оруулах, Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндлөө. Мөн Нийгмийн түншлэлийг хангах 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргах түвшинд ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хангах, ажлын байр бий болгох зэрэг санал дэвшүүлэв.

May be an image of 2 people and people standing

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,

-Цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлд ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллахад бэлэн, илүү ойлголцож ажиллана. Засгийн газрын 370 дугаар тогтоолыг дараагийн хуралдаанд оруулж, түншлэлийн хүрээнд хийсэн ажлыг тайлангаар авч байх, түншлэлийг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүх арга хэмжээг авна.

Эдийн засгаа сэргээх хүнд үеийг давах, Хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэхэд ажиллах хүчний нөөц бололцоог хангахад ҮЭ-ийн үүрэг, оролцоо чухал. Цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт бага цалинтай ажилтнууд, жирийн иргэдийг хамруулахад анхаарч ажиллана. Нийгмийн даатгалын багц хуулиуд тэр дундаа тэтгэврийн хуулийн хэрэгжилтийг хангах, Ажилчдад хувьцаа эзэмших хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх та бүхний санал санаачилгыг дэмжиж байна. Эдгээрийг ажил хэрэг болгох, зарим шийдвэр гаргахад хамтарч ажиллая. Цаашид эдийн засгаа сэргээхэд ажилчдын байгууллагын оролцоо чухал гэдгийг дахин онцоллоо.

May be an image of 9 people, people standing and indoor

Холбоотой мэдээ