Товчхон
               

“НОГООН ЭРДЭНЭТ” зөвлөгөөн болно

               
2022-02-10 0

Орхон аймаг 2022 онд аймгийн ИТХ-аар “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Иймд тус хөтөлбөрийг танилцуулах зорилгоор энэ сарын 26-ний өдөр “Ногоон Эрдэнэт” зөвлөгөөнийг аймгийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулахаар боллоо.      

Зөвлөгөөнөөр “Тэрбум мод” хөдөлгөөнийг хамтран зохион байгуулах хариуцлагын гэрээг байгуулах, түүнийг хэрэгжүүлэх стратеги үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулагдана. Мөн Орхон аймагт мод тарих болон мод үржүүлгийн газар байгуулах байршлын төлөвлөлт, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын оролцоо зэрэг илтгэл тавигдах юм.  Зөвлөгөөний үйл ажиллагаанд мод тарих үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог иргэд, ААН, мод үржүүлгийн аж ахуй эрхэлж буй иргэд ААН, ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлүүд, харьяа төрийн байгууллагын төлөөллүүд болох нийт 200 гаруй хүн хамрагдана.    

   Түүнчлэн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл, Улсын Их хурлын гишүүн Д.Батлут, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон бусад албаны хүмүүс оролцох ажээ.          

 “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах гэрээний хэрэгжилтийг хангах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, ойжуулалт, нөхөн сэргээлт, таримал ой байгуулахад иргэдийн оролцоог хангаж ойн сангийн талбайг 7.7 хувиар нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. 

Холбоотой мэдээ