Товчхон
               

Өвөрхангай аймаг орон сууцны орчин дахь аюулгүй байдалд хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

               
2022-02-10 0


Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон “Найрамдал”, “Онги өргөө” сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны дээврийн хэсгийн хаалга, лифт, тагт, шат, тоглоомын талбайн аюулгүй байдлыг бүрдүүлэх, телехяналтын камерын ашиглалтыг сайжруулах зорилгоор “Орон сууц” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Хамтарсан хяналт шалгалтын хүрээнд 13 ажлын хэсэг гарч, орон сууцны орчин дахь аюулгүй байдалд өнөөдөр /2022.02.10/ хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж, нийтлэг илэрсэн зөрчил буюу дээврийн хэсгийн хаалт эвдэрсэн, түгжээгүй, цахилгааны болон кабелийн утас ил, хяналтын камергүй зэрэг зөрчил дутагдал байна. Энэхүү илэрч байгаа зөрчлийг арилгуулах нэн даруй засуулах чиглэлээр сууц өмчлөгчдийн холбоо болон барилга, байгууламжийг хариуцсан эрх бүхий иргэнд хугацаатай албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг дүгнэн ажиллах юм.

Холбоотой мэдээ