
Зургийн эх сурвалж: MPA
Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар сэдвээр “Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл”-өөс мэдээлэл хийлээ.
Тээвэрчдийн төлөөлөл “Замын-Үүдэд 5000 машин хятад руу гарах гээд дугаарлаж буй. Үүний 3300 нь иргэнд бүртгэлтэй. 1000 гаруй нь компанийн нэр дээр бүртгэлтэй. Гэвч муу нэрийг тээвэрчид үүрч байна. Нэг бүлэглэл гарч ирээд тээврийн асуудлыг шийдэж байна.
Чингэлэг тээвэрлэлт нь найм хоногт 300 задгай машинаар зөөчих ачааг 21 хоногт 50 машинаар зөөсөн. Энэ хоногийн зөрүү нь ард иргэдийн мөнгө, цаг хугацаанд алдагдал болж байна. Ачаа тээврийн эргэлт улам удааширсан нь энэ. Нэг чингэлэг ачаа нь задгай тэвшинд тал ачаа л болно. Задгай тээврээ үргэлжлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ” гэв.

0 cэтгэгдэлтэй