
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон тус салбарт аймгаас хийх ажлын мэдээллийг өгсөн юм.
Төлөвлөгөөг 4 зорилт, 23 арга хэмжээтэй баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хуулийн мэдлэг сайжруулах болон асаргааны сургалтыг зохион байгуулах, нийгэмшүүлэх, дэд бүтцийн ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөөд байна.

0 cэтгэгдэлтэй