Товчхон
               

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Өвөрхангайд ажиллав

               
2022-03-02 0

Энэ үеэр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, чиглэлийг танилцуулж, Өвөрхангай аймагт хийгдэх ажил, тулгамдсан асуудлын талаар санал солилцон хариулт өгсөн юм. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж хэд хэдэн саналыг тавьсан бөгөөд 2022 онд зарласан “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн үйл ажиллагаанд болон агаарын бохирдолттой тэмцэх ажилд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн 3 дугаар сарын 11-ний өдөр “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн бөгөөд сайдыг цаг, заваа харгалзаад ирж оролцохыг урьсан юм.Б.Бат-Эрдэнэ сайд хэлэхдээ ““Цаашид хэд хэдэн ажлыг онцлон хийнэ. Байгаль орчны салбарынхаа ажилтан, албан хаагчдын ахуй хангамж, цалин, зэрэг дэвийг сайжруулахад онцгой анхаарна.

Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 21 аймгаа тойрч, ажлын явц, нөхцөл байдалтай танилцана. Ойн агентлагийг байгуулж, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлнэ” гэлээ. Уулзалтын үеэр аймгаас хэд хэдэн санал хүсэлтийг уламжиллаа. Тухайлбал, ойн ангиудын орон тоог нэмэгдүүлэх, Уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг хэлэв.

Холбоотой мэдээ