Л.Энх-Амгалан: PISA нь ямар нэгэн шалгалт биш юм

               
2022-03-10 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улс PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 4 дүгээр сард анх удаа хамрагдахаар бэлтгэл хангаж байна. Ковидын хоёр жилийн хичээлийн хоцрогдлыг нөхөх бодлогоо зөв тодорхойлоход энэхүү үнэлгээ маш том луужин болно гэж үзэж байгаа юм. 

Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “PISA нь ямар нэгэн шалгалт биш юм. Энэхүү үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцоно. Хүүхэд сурах сургуулийн орчин бүрдүүлсэн үү, багш нар хичээлээ сонирхолтой зааж чадаж байна уу, гэр бүл, асран хамгаалагчдын дэмжлэг хүүхдийн сурах амжилтад хэрхэн нөлөөлж байна, ковид ямар нөлөөллийг үзүүлэв гэхчлэн том үнэлгээ хийх юм. Тиймээс суурь боловсрол эзэмшсэн хүүхэд амьдралд бэлэн байна уу гэсэн үнэлгээ учир чухал ач холбогдолтой” гэв.

PISA (Programme for International Student Assessment) нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

Холбоотой мэдээ