
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга А.Ишдорж нарын иргэдтэй хийх уулзалт Тарагт суманд үргэлжиллээ.
Тус сумын иргэд, албан байгууллагын дарга, эрхлэгчдэд УИХ-аас баталсан хууль тогтоомж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хүргэж, сонирхсон асуултанд нь хариулав. Өнгөрөгч онд Тарагт суманд улсын төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийг тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарын байрыг засварласан ба ерөнхий боловсролын сургуульд их засвар хийх, инженерийн хийцтэй худаг гаргах зэргээр багагүй ажлыг өрнүүлсэн юм. Харин 2019 онд баригдаж эхэлсэн ЗДТГ-ын барилга одоогоор бүрэн баригдаагүй, мөн 1976 онд анх ашиглалтад орсон спорт заалыг шинэчлэх, 1985 оноос ашиглаж эхэлсэн СӨББ-ын барилгыг бүрэн засварлах шаардлагатай байгаа талаар ярилцаж, энэ онд зарим хөрөнгө оруулалтыг хийхээ Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ. Мөн аймгаас ажлын хэсэг томилж, ЗДТГ-ын барилгын явцад шалгалт хийн зохих арга хэмжээ авах үүрэг чиглэл өгөв. Иргэдийн зүгээс сумандаа хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тодруулахаас гадна тус суманд төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаад санаа зовж буйгаа илэрхийлж байлаа.
Засаг дарга А.Ишдорж нарын иргэдтэй хийх уулзалт Тарагт суманд үргэлжиллээ.Тус сумын иргэд, албан байгууллагын дарга, эрхлэгчдэд УИХ-аас баталсан хууль тогтоомж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хүргэж, сонирхсон асуултанд нь хариулав.
Өнгөрөгч онд Тарагт суманд улсын төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийг тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарын байрыг засварласан ба ерөнхий боловсролын сургуульд их засвар хийх, инженерийн хийцтэй худаг гаргах зэргээр багагүй ажлыг өрнүүлсэн юм.
Харин 2019 онд баригдаж эхэлсэн ЗДТГ-ын барилга одоогоор бүрэн баригдаагүй, мөн 1976 онд анх ашиглалтад орсон спорт заалыг шинэчлэх, 1985 оноос ашиглаж эхэлсэн СӨББ-ын барилгыг бүрэн засварлах шаардлагатай байгаа талаар ярилцаж, энэ онд зарим хөрөнгө оруулалтыг хийхээ Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ.
Мөн Өвархангай аймгаас ажлын хэсэг томилж, ЗДТГ-ын барилгын явцад шалгалт хийн зохих арга хэмжээ авах үүрэг чиглэл өгөв.Иргэдийн зүгээс сумандаа хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тодруулахаас гадна тус суманд төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаад санаа зовж буйгаа илэрхийлж байлаа.

0 cэтгэгдэлтэй