Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022” арга хэмжээ болж байна

               
2022-03-10 0

Тэмээн соёлыг өргөн дэлгэр түгээн дэлгэрүүлж, тэмээ хэмээх сүрлэг сайхан амьтныг өсгөн үржүүлж яваа говьчуудын хамгийн чухал баяруудын нэг бол “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ байдаг билээ. Дэлхийд ховор тэмээн сүргийг хайрлан хамгаалж өсгөн үржүүлэх, тэмээчин ардын хөдөлмөрийг өндрөөр үнэлэх зорилготой энэхүү уламжлалт баярыг энэ жил 23 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Цар тахлын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа зогсонги байгаа энэ үед хаврын хамгийн том эвент арга хэмжээ болох тэмээний баярт гадаадын 51 аялагч жуулчид ирж сонирхсоноороо онцлог байлаа. Нийт тоогоор гадаад дотоодын 3500 гаруй хүн тэмээний баярыг үзэж сонирхлоо. Нээлтийн үеэр тэмээний баярт оролцож буй 120 гаруй тэмээчид прадад оролцож тэмээтэй цуваа хийлээ.

Холбоотой мэдээ