“Илүүдэл жингүй эртэч Өмнөговь” аян өрнөж байна

               
2022-03-01 0

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих аяны хүрээнд Өмнөговь аймагт хэрэгжүүлэх ажлыг 2 үе шаттайгаар 2-р сараас 5-р сар хүртэл хугацаанд АЗДТГазар, Даланзадгад сумын ЗДТГазар, БТСГазар, ТСБТСпортын 7 сургууль, Эрүүл мэндийн газар хамтран “Илүүдэл жингүй – Эртэч Өмнөговьчууд” аяныг эхлүүлж байна.

Аяны хүрээнд:БТСГ-ын заал, Эрүүл мэндийн газрын танхим, Арслан спорт заал, бүжгийн танхимуудад өглөө 6.30-7.30 цагийн хооронд иргэд ирж дасгал хөдөлгөөнийг хийж байна.Даваа болон Баасан гаригт 06:30-07:30 цагт усан бассейн үнэгүй.Мягмар болон Пүрэв гаригт 06:30-07:30 цагт фитнесс заал үнэгүй үйлчлэх тул эртэч Өмнөговьчууд та бүхнийг аяндаа идэвхтэй оролцож дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихийг уриалж байна.

Холбоотой мэдээ