
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны улсын төсөвт эмнэлгийн тоноглогдсон автомашиныг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг суулгасан билээ. Өнөөдөр тус тоноглол бүхий автомашиныг БОЭТ-д хүлээлгэн өглөө.Рентген аппаратаар тоноглогдсон автомашин нь 296 сая төгрөгийн үнэтэй бөгөөд явуулын рентген аппараттай болсноор алслагдсан сумдын иргэд болон эрүүл мэндийн байгууллагад өөрийн биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэдэд, байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. Ковидын дараах үзлэг оношлогоог хийх, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, урьдчилан сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

0 cэтгэгдэлтэй