
Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар “Алтан Дарь овоо”-ны 109 жилийн ой, Их тахилгыг 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хийхээр товлож саналаа МУ-ын ерөнхийлөгчид уламжлахаар болов. Сүхбаатар суманд сумын ИТХ-д нөхөн сонгууль нэг хэсэг дээр явагдана.
ИТХ-аар аймгийн Сонгуулийн хороог байгуулж, нөхөн сонгуулийг хуулийн дагуу зургаадугаар сард багтаан зохион байгуулахаар болжээ. Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулав. Аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар хороог ахалж ажиллана. Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан 6 асуудлыг хэлэлцэж хурал амжилттай болж өндөрлөлөө.

0 cэтгэгдэлтэй