Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

               
2022-02-28 0

Сүхбаатар аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр зохион байгууллаа.

Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.

УЦУОШТ: Цаг агаарын төлөв танилцуулав. 2022 оны 3 дугаар сарын 1-нээс, 3 дугаар сарын 07-ныг хүртэлх төлөвөөр 4-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, 4,5-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Сүхбаатар аймгийн нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР : ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМААКоронавируст халдварын нөхцөл байдлын талаар. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол батлагдаагүй. Батлагдсан тохиолдлын долоо хоногийн хөдөлгөөнт дундаж буурсан байна.Томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, сургууль, цэцэрлэг шинж тэмдгийн тандалт тогтмол хийхийг зөвлөж байв.“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” аянд аж ахуй нэгж иргэдийг эрэгтэйчүүдээ идэвхтэй хамруулахыг уриалав.

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Д.МӨНХЗУЛ томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хавдар, мэдрэлийн тасаг, мэдээллийн танхимыг суллаж нэмэлтээр ор дэлгэж байна. Түргэн тусламжийн дуудлагын 90 хувийг томуу томуу төст өвчний дуудлага эзэлж байна.

Аймгийн засаг дарга М.Идэрбат Улаанбаатар хотод албан томилолтоор ажилласан талаар мэдээлэл хийлээ.

МУЗГ бүх сайдууд болон аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээгээ байгуулж, тухайн жилдээ ажиллах чиглэлээ ярилцсан байна. Бичигт боомтын цаашдын хөгжил болон шинээр баригдах 960 айлын орон сууцны хорооллын талаар мэдээлэл өгөв. Хаврын урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан албан байгууллага аж ахуй нэгжүүдийг ойр орчмын цэвэрлэгээг хийхийг чиглэл болгов.”Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ, “Уртын гэгээ” ОНӨҮГ-уудад нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ болон хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдлыг хангахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ