Сэлэнгэ: Зүүнбүрэн сум руу өндөр үнээр такси дамжихгүйгээр гэртээ очих боломжийг бүрдүүллээ

               
2022-02-28 0

Зүүнбүрэн сумын засаг дарга Э.Саранбаатар “CITY BUS” компаний захирал Ц.Батбаяртай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

Ингэснээр Зүүнбүрэнчүүд #Улаанбаатар_Зүүнбүрэн_Улаанбаатар чиглэлд хот хоорондын автобусаар зорчих боломж бүрдлээ. Тус нийтийн тээвэр 2022.03.01 буюу лхагва гарагаас явж эхлэх бөгөөд том хүн 28000 төгрөгөөр хүүхэд /6-12 нас/ 14000 төгрөгөөр зорчих юм. Автобусны үндсэн чиглэл нь Улаанбаатараас-Цагааннуур хүртэл зорчино.

Цагийн хуваарийн хувьд: Долоо хоногийн лхагва гараг бүр Улаанбаатараас Цагааннуур руу 14 цагт хөдлөнө. Харин Цагааннуураас-Улаанбаатар чиглэлд Пүрэв гараг бүрийн 11 цагаас хөдлөх тов гараад байна. Мөн 20 хүртэлх кг ачааг үнэгүй тээвэрлэнэ. Цаашид энэхүү нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсээр байвал долоо хоногт 2 удаа зорчих боломжтой юм.

Холбоотой мэдээ