Азийн кино их наадамд хүч сорьж буй “Худалдагч охин” УСК энэ сарын 14, 19-нд Осакад гарна

               
2022-03-10 0

Найруулагч Ж.Сэнгэдоржийн уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Олон Улсын Азийн Кино Их наадмын уралдаант хэсэгт шалгарсан. Энэхүү кино нь “Шилдэг цом”-ын төлөө өрсөлдөх болсон юм. Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг билээ.

Өнөөдрөөс Осакад Олон Улсын Азийн Кино Их наадам эхэлж байна. Шилдэг 15 кино Гран при цомын төлөө уралдаж эхэллээ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино 3-р сарын 14, 19-нд Умеда кино театр болон ABC hall-д дэлгэцнээ гарах аж. Япон Улсад ажиллаж, амьдарч буй монголчууд дээрх хоёр кино театрын дэлгэцнээ “Худалдагч охин” УСК-г үзэх бүрэн боломжтой юм.

Холбоотой мэдээ