Товчхон
               

Хөгжлийн банканд 48 хоногт 78.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

               
2022-03-10 0

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээллээ.

Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 буюу 78.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

зураг

Зээлийн ангиллаар авч үзвэл

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15.5 тэрбум,
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47.23тэрбум,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16.14 тэрбум төгрөг тус тус төлөгдсөн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус банкны захирал гүйцэтгэх захирал Н.Мандуул 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнийг мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш 30 орчим тэрбум төгрөг нэмж төлөгдсөн байна. Эргэн төлөлтийн дийлэнх нь “Анхаарал хандуулах” ангиллын зээл байна.

Холбоотой мэдээ