Сэлэнгэ: Усан спорт сургалтын төв 07:00-09:00 цагийн хооронд үнэ төлбөргүй

               
2022-02-16 0

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг уриалж байна.

Энэ аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Усан спорт сургалтын төв 02 дугаар сарын 16-наас эхлэн ажлын өдрүүдэд өглөө 07:00-09:00 цагийн хооронд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.

1 цаг нь том хүн 4000₮, хүүхэд 2000₮ төгрөг. Том хүн: Арьс өнгө, цагаан хорхой, мазок /эмэгтэй/, хүүхэд цагаан хорхой, арьс өнгөний шинжилгээ өгнө.

Сэлэнгэ аймгийн Усан спорт сургалтын төв

Холбоотой мэдээ