Товчхон
               

Сэлэнгэ аймгийн засаг дарга Алтанбулаг сумын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий байдалтай танилцлаа

               
2022-02-26 0

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж амралтын энэ өдөр Алтанбулаг суманд ажиллаж, 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын ерөнхий байдалтай танилцлаа. Алтанбулаг суманд 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жишиг сум төсөл хэрэгжиж бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан төслийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан чухал ажлын нэг болох инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, зураг төслийн ажил байдалтай аймгийн дарга танилцав. Тэрээр Алтанбулаг суманд өрнөх төслийн ажлын багт томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын зөвлөх инженер Н.Даваасүрэн, Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч Г.Ганзориг, тус сумын Засаг дарга Н.Отгонцогт нартай уулзлаа. Тэд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын талаар санал дүгнэлтээ солилцож, мөн Алтанбулаг суманд одоо ажиллаж буй уурын зуухны нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Алтанбулаг сумыг “жишиг сум” болгох, олон улсын АЗШНБ-ыг түшиглэсэн “боомт хот” болгон хөгжүүлэх төслийн хүрээнд хийхээр төлөвлөсөн инженерийн шугам сүлжээний ажил тус сумын хөгжил төлөвлөлтөд бодит үр дүнгээ өгөх учиртай. Түүнчлэн Алтанбулаг сумыг “Боомт-хот” болгон хөгжүүлэхийн тулд хамгийн эхэнд дахин төлөвлөлт хийх хэрэгтэй байгаа юм. Ингэж Алтанбулаг сумын дулааны асуудлыг шийдсэнээр “Чөлөөт бүс”-ийг дулаанаар хангах боломжтой болохын зэрэгцээ үйл ажиллагаа нь ч идэвхжиж мөн боомт хот болон хөгжих суурь нь тавигдана.

Холбоотой мэдээ