Товчхон
               

Эрчим Хүчний Яамны сайд Н. Тавинбэх Ховд аймагт ажиллаж байна

               
2022-02-24 0

Эрчим хүчний яамны сайд Н. Тавинбэх Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн явц, ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, уулзалт зохин байгууллаа. Уулзалтад аймгийн удирдлагууд Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Эрдэнэбүрэн, Мянгад, Өмнөговь, Баяннуур сумын Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь олон улсын шаардлагуудыг хангасан, суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай, Монгол улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм. Тус станц ашиглалтад орсноор баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Ажлын хэсэг 2 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэбүрэн, Мянгад сумдад ажиллаад Увс аймагруу явах юм.

Холбоотой мэдээ